images

Ерөнхийлөгчийн айлчлал: Хятадын тусламжаар гүүр, театр, спорт цогцолбор...

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-29


БНХАУ-д хийж буй ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд хоёр тал дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцжээ. 

1. Монгол улс нүүрсний экспортыг жилийн 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжлээ. Манай улсаас Хятад улсад 2019 онд 31 сая тонн нүүрс экспортолсон нь одоогоор хамгийн өндөр үзүүлэлт юм.

2. Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэнэ. Одоогийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 10 тэрбум ам.доллар байна.

3. Орос-Монгол-Хятадыг дамнасан байгалийн хийн хоолойг тунхаг бичигт оруулж, үүнийг Хятадын тал анх удаа албан ёсоор баталгаажууллаа. Ийнхүү худалдан авагч тал “Эдийн засгийн коридор”-ыг баталгаажуулснаар төсөл эрчимжихээр болов.

4. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой газар доорх дөрвөн гүүрэн байгууламжийн төслийг БНХАУ тал буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.

5. Экспортын төмөр замуудын холбоосыг хийх ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

6. Хүүхэд залуучуудын спорт цогцолбор”-ыг БНХАУ-ын тал буцалтгүй тусламжаар барихаар болов. Тус цогцолбор нь өдөрт 5000-6000 хүн хичээллэх боломжтой байх юм. 

7. Хятадын тал Урлагийн их театр барьж байгуулах төслийг мөн буцалтгүй тусламжаар санхүүжүүлэхээр боллоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.