Банкаар үйлчлүүлэхэд иргэнээс бичиг баримт шаардахгүй
Чихэнд чимэгтэй
2022-11-29
Арилжааны банкууд иргэнээс өөрийгөө нотлох бичиг баримт шаардалгүйгээр “E-Mongolia”-аас цахим лавлагаа авах боломж бүрдүүлжээ. Тухайлбал данс нээх, хаах, шилжүүлэг хийх, хадгаламжаас мөнгө авах зэрэгт тухайн хүний бичиг баримтыг хэвлэмэл байдлаар шаардахгүй аж. Арилжааны бүх банканд энэ үйлчилгээ нэвтэрч дууссан бөгөөд иргэдээс шаарддаг 69 төрлийн лавлагаа үүнд багтсан байна. Харин их хэмжээний валют авах, зарах, урт хугацаатай зээл авах тохиолдолд зарим бичиг баримтыг заавал биет хэлбэрээр авч очих ёстой ажээ. Мөн иргэд “E-Mongolia”-д бүртгүүлсэн утасны дугаараа сольсон, мартсан тохиолдолд татварын системд өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчлэн, цахим үйлчилгээг авах эрх үүсэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.