images

Ирэх онд нийслэлийн төсөвт нэг их наяд 742 тэрбум төвлөрүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-29


    Ирэх оны нийслэлийн төсөвт нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. Энэ төсөв нь  өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн ажээ. Уг тооцоогоор ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувийг татварын, 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх юм. Мөн төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилвал хотын шууд төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зардлын өөрчлөлтийг үргэлжлүүлэн төсвийн үр өгөөжийг нэмэх, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.