841 иргэнийг ажилд зуучлав
Чихэнд чимэгтэй
2022-11-29
“Эх орондоо хөдөлмөрлөх боломж-2022” ажил зуучлалын арга хэмжээ өчигдөр "Мишээл экспо"-д болж өнгөрлөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулсан уг өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцсон байна. Энд 4000 гаруй нээлттэй ажлын байр зарласнаас 841 иргэнийг ажлын байранд зуучилж, 20 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Түүнчлэн иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн цахим систем И-Жоб платформтой танилцуулж гадаадад ажиллах талаар мэдээлэл өгсөн байна. Мөн энэ үеэр Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын “И Пи Эс” төвийн төлөөлөл мэдээлэл өгч гадаадад ажиллаж байгаад ирсэн залуусын сайн жишиг туршлагаас хуваалцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.