images

Ерөнхийлөгчийн айлчлал: Монгол улс дотооддоо сансрын хиймэл дагуул бүтээж хөөргөнө

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-29


     Япон улсад хийж буй Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Монголын сансрын үндэсний зөвлөл, Кюүшюүгийн технологийн институт болон “ОНДО Спэйс” ХХК харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол улс түүхэндээ анх удаа арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөх төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл хэрэгжихээр болжээ. “ONDO Space” ХХК эхний ээлжид туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөх бөгөөд ирэх 5 жилд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээн хөөргөхөөр төлөвлөжээ. Хиймэл дагуулуудыг хөөргөснөөр дэлхийн хаанаас ч, бүр үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтой болохоос гадна оператор компани нь машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.