Өвөрхангайд төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхгүй
Чихэнд чимэгтэй
2022-11-29
Өвөрхангай аймгийн удирдлагууд өнөөдөр шуурхай хуралдаан зарлаж иргэдийн санал гомдол хэрхэн шийдвэрлэгдэж байгааг авч хэлэлцжээ. Тус хуралдааны дараа аймгийн засаг дарга А.Ишдорж хэлтэс, агентлагийн дарга нарт хандан үүрэг чиглэл өгсөн нь байгууллага хамт олны шинэ жил тэмдэглэхгүй байх, нийтийг хамарсан уралдаан ,тэмцээнийг хязгаарлах, төсвийн хөрөнгөөр нийтийг хамарсан шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ. Мөн ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан эмийн үнийг нэмэхгүй барих, орон сууцны халаалт, дулааны асуудалд онцгой анхаарахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.