images

Өмнөговь аймгийг эдийн засагчид удирдана

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-10-25


   Өмнөговь аймгийн иргэдийг 2024-2028 оны хооронд төлөөлж, шийдвэр гаргах 35 төлөөлөгч үнэмлэхээ гардан авч, анхдугаар хуралдаанаа хийлээ. Мөн санал хураалт явуулж 80-аас дээш хувийн дүнгээр аймгийн засаг даргаар Н.Энхбатыг, ИТХ-ын даргаар О.Эрдэнэ-Өрнөхийг тус тус сонгов. Шинээр сонгогдож буй эдгээр төлөөлөгчид нь хоёул эдийн засагч мэргэжилтэй, Англи, Өмнөд Солонгос улсад суралцаж, мэргэжил дээшлүүлжээ. Тухайлбал, Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн бөгөөд ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежментээр тус тус төгсөж, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Улмаар 2014-2015 оны хооронд Английн Оксфордын их сургуульд хэлний бэлтгэлд суралцан, 2018 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод "Күүкмин" улс төрийн сургуульд төрийн удирдлагын менежмент чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. Тэрбээр 2012 оноос хойш дөрвөн удаа төлөөлөгчөөр сонгогдож, ИТХ-ын дарга, аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байв. Харин О.Эрдэнэ-Өрнөх нь 1982 онд Өмнөговь аймагт төрсөн бөгөөд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистрын зэрэг хамгаалан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Дональд Рамсфелдийн нэрэмжит тэтгэлгээр Йоркийн их сургуульд эдийн засгийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байна. 2021-2023 оны хооронд аймгийнхаа ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлстийн даргаар ажиллаж, орон нутагтаа гэр бүлээрээ амьдарч байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.