Нийслэл 110 мянган тонн сайжруулсан түлшний нөөцтэй байна
Чихэнд чимэгтэй
2022-11-30
“Тавантолгой түлш” ХХК-иас өчигдөр нийслэлийн гэр хорооллынхныг хангах сайжруулсан түлшний нөөцийг танилцуулж мэдээлэл хийв. Тус компани өвөлд бэлтгэж 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсний 140 мянган тонныг нь үйлдвэрээс гарган борлуулж эхэлжээ. Түүнчлэн 110 мянган тонн сайжруулсан түлш нийслэлийн долоон дүүргийн 97 агуулахад нөөцөнд байгаа бөгөөд цаашид түлш үйлдвэрлэх хоёр шугам нэмэхээр ажиллаж байгаа ажээ. Мөн энэ үеэр Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Лувсанцэрэн “Манай улсад хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа юм билээ. Хагас коксжуулсан шахмал түлш нь хүхрийн хэмжээ багатай, шаталт сайтай учир олон улс орон агаарын бохирдлыг бууруулахад ашигладаг. Айлууд хэрэглэж эхэлсэн тохиолдолд агаарын бохирдол 80 орчим хувиар буурах боломжтой” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.