images

Жэк Ма Японд амьдарч байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-30


     “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жэк Ма зургаан сарын өмнөөс эхлэн гэр бүлийн хамт Япон улсад амьдарч байгаа тухай “Kyodo News” агентлаг мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар тэрбээр хотоос гарч халуун рашаанд орох, цанаар гулгах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөж байгаа аж. Хотын төвөөр гадуур явж харагдахгүй байгаа бөгөөд Гинза, Марүноүчи зэрэг зэрэг олны хөл ихтэй хороолол, гудамжаар гэр бүлийн хамт явж байсан нь олны хараанд өртжээ. Японд байх хугацаандаа Америк болон Израиль улс руу түр хугацаагаар аялаад ирсэн болохыг мөн тус сонин мэдээлэв. Мөн уран зураг сонирхон цуглуулж эхэлсэн тухай тус улсын алдартай зураач ярьсан байна. Тэрбээр 2020 оны 10 дугаар сард олон нийтийн өмнө улс орныхоо санхүүгийн тогтолцоог хурцаар шүүмжилсний дараа олны өмнө дахин гарч харагдаагүй юм. Харин өнгөрсөн 5 дугаар сард үүсгэн байгуулсан компанийнхаа Ханжоу дахь төв салбарт айлчилж, мөн 7 дугаар сард Нидерландын “Wageningen” их сургуульд зочилж цаашид хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн чиглэлд ажил үйлсээ зориулахаар шийдсэн тухайгаа мэдэгдэж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.