Хотын гудамж талбайг сайжруулах сайн дурын холбооны 100 гишүүний бүртгэл эхэлжээ
Чихэнд чимэгтэй
2022-12-02
Мэргэжлийн хот төлөвлөгч, инженер, тээврийн салбарын төлөөлөл, дизайнерууд, архитекторчдыг нэгтгэсэн “Creative100” сайн дурын залуусын холбоо ирэх жилийн элсэлтээ авч эхэлжээ. Тэд 100 гаруй залуусаар хүрээгээ өргөтгөж хот төлөвлөлт, ландшафт, архитектур зэрэг 10 гаруй төрлийн мэргэжлийн залуусыг үйл ажиллагаандаа татан оролцуулах гэнэ. Тус холбоо энэ чиглэлээр 2019 оноос хойш 280 орчим залууст сургалт явуулж, зургаан чиглэлд хуваагдан нийт найман удаагийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Тухайлбал, Хүүхдийн асрах төвийн байрны гадаа тоглоомын талбайн дизайн, скэйтбордын талбай, нүхэн гарцыг өнгө будагтай болгох, Багшийн дээд сургуулийн өмнөх явган гарцаар тэргэнцэртэй хүн зорчих боломжтой налуу зам хийх, байгаль орчны мэдээлэл өгөх үнэ төлбөргүй олон нийтийн галерей, залуус сууж ажиллах боломжтой гадаах бичил цэцэрлэгт хүрээлэн, залуусын хамгийн их зорчдог гудамжийг шинэчлэх гэх зэрэг олон төсөлд шийдэл боловсруулан оролцож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.