images

Арвайхээрийн зам нээгдэнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-02


     Зам тээврийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хүйтний хөндий чиглэлийн 57.56 км авто замын шинэчлэлийн ажилтай танилцаж, тав хоногийн дараа зарим хэсгийг түр ашиглалтад оруулахаар боллоо. Үүний тулд гүйцэтгэгч компани заасан хугацаанд замын үндсэн зорчих хэсгийн тэмдэг тэмдэглэгээг сайжруулж, хүйтний улиралд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй аж. Тус замын шинэчлэлийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 онд ашиглалтад орох юм. Энэ чиглэлийн замыг анх 1897 онд барьж байсан бөгөөд 2004 оноос хойш анх удаа засварлаж байгаа нь энэ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.