images

Дорнод: “Хүмүүний нэгэн урсгал” дууг дохионы хэлээр дуулжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-12-16


   Дорнод аймгийн Хэрлэн сумын VIII цэцэрлэгийн багш нар Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн "Хүмүүний нэгэн урсгал" дууг дохионы хэлээр дуулжээ. Тодруулбал, тус аймагт энэ сарын 10-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр тусгай хэрэгцээт боловсролын багш Г.Содмаагийн найруулан бэлтгэсэн үзүүлбэрийг цэцэрлэгийн багш, ажилчид толилуулсан байна. Мөн тэмдэглэлт өдрөөр оны шилдгүүдийг шалгаруулан, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийн үйлчилгээнд хамрагдаж үр дүн гаргасан иргэдэд баяр хүргэжээ. Улмаар тусгай хэрэгцээт сурагчдын 11 дүгээр сургуулийнхан, тусгай хэрэгцээт иргэд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээ, бүтээлийн үзэсгэлэн худалдаа, "Open mic" шууд ярилцлага зэрэг арга хэмжээнүүд болсон байна. Сонирхуулахад, "Хүмүүний нэгэн урсгал" дууны аяыг С.Бат-Очир, үгийг Гавьяат багш Н.Гаамаа  зохиосон бөгөөд “Би” гэсэн нэртэй анхны үгэнд дуучин Ш.Чимэдцэеэ бага зэрэг засвар оруулснаар “Хүмүүний нэгэн урсгал” нэртэй болсон аж. Энэ дууг "Tulga art studio"-д дүрсжүүлж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цацсан нь Монголдоо төдийгүй Өвөр Монголд ч түгжээ.

Бичлэгийг: Дорнод дата студи.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.