Марафонд монгол хатны ууж, малгайтай гүйсэн эмэгтэйг Гиннесийн ном бүртгэж авав
Дэлхий дүүрэн монголчууд
2024-12-17
Одоогоос нэг сарын өмнө Канадын Торонто хотын “TCS Toronto Waterfront” марафонд XIII зууны монгол хатны богтого малгай, дээл, ууж өмсөж оролцсон монгол эмэгтэйн талаар мэдээлсэн. Г.Оюунгэрэл хэмээх тэр эмэгтэй үндэснийхээ өв соёл, түүх ёс заншлыг Канадын олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор бүтэн марафон буюу 42.195 км зайд гүйж, 3:40:28 секундэд барианд орсон юм. Тэгвэл энэ явдлыг хоёр сарын дараа Гиннесийн дээд амжилтын албанаас албан ёсоор бүртгэн авч, батламж, медаль илгээснийг Г.Оюунгэрэл өнгөрөгч ням гараг буюу 15-ны өдөр хүлээн авчээ. Ямарваа нэгэн дээд амжилт тогтоох эсвэл эвдэх оролдлогыг Гиннесийн номд бүртгэхдээ цөөнгүй бичиг баримт, нотолгоо шаарддаг. Г.Оюунгэрэлийн тухайд километр тутам дахь зураг, марафоны турш буюу гараанаас бариа хүртэлх бичлэг, марафон зохион байгуулагчийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, Гиннесийн амжилтын албанаас өгсөн хувцасны стандарт, малгайн өндөр, дээлний урт, заасан цагт нь багтаж гүйсэн эсэх зэрэг мэдээллийг явуулснаар Гиннесийн албан ёсны сертификатыг олгосон байна. Түүний өмссөн богтого малгайг “Хатан малгай” салоны дизайнер Б.Саруул, дээлийг нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын оёдолчин Б.Мөрөн урлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.