images

Ш.Энхийн-Од 15 оноо авч шилдгээр нэрлэгдэв


   Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лиг буюу NCAA-ийн энэ улиралд Ш.Энхийн-Од Юта их сургуулийн “Utah State Aggies” багт тоглож байна. Тэрбээр өнөөдөр Florida Gators” багтай хийсэн тоглолтод сэлгээнд тоглож 15 оноо авч, дөрвөн ашигтай дамжуулалт өгч тоглолтын шилдгээр нэрлэгдлээ. Үүний өмнө улирлын гурав дахь тоглолтоо өнгөрөгч сарын 12-нд “Queens” багийн эсрэг хийж талбайд 31 минут тоглохдоо 19 оноо авч, бөмбөгөө таван удаа оновчтой дамжуулж, долоон удаа самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр Ш.Энхийн-Од багтаа авсан оноогоороо хоёрдугаарт, дамжуулалтаараа тэргүүнд жагссан юм. “Utah State Aggies” баг одоогоор 10 тоглолт хийж есөд нь хожсон амжилттай яваа бөгөөд зөвхөн “Saint Mary’s” багт есөн онооны зөрүүгээр хожигджээ.

   Ш.Энхийн-Од өнгөрөгч улиралд “San Francisco Dons” багт 34 тоглолтод дунджаар 25 минут тоглож 7.7 оноо авч, 2.7 ашигтай дамжуулалт өгсөн билээ. Мөн бүх үзүүлэлтээрээ 2023 онд “Dayton Flyers” багт тоглосон амжилтаа ахиулсан юм. Түүний одоо тоглож буй баг 2023-2024 оны их сургуулийн лигийн шилдэг 25 багийн 22-т бичигдсэн бол “Dayton Flyers” 24-т эрэмбэлэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.