Аймгуудаас улсын төсөвт хамгийн их хөрөнгийг Өмнөговь төвлөрүүлнэ
Хөдөөгийн баясгалан
2024-12-19
Засгийн газраас ирэх оны улсын төсвийг хоёр дахь удаагаа боловсруулсныг УИХ энэ сарын 12-ны өдөр хэлэлцэн баталсан билээ. Үүнийг дагаад аймгуудын төсөвт ч өөрчлөлт орсон бөгөөд улсын төсөвт хамгийн их хөрөнгө төвлөрүүлэх үүргийг Өмнөговь аймаг хүлээжээ. Аймгийн ИТХ 2025 оны төсвөө 2.3 их наяд төгрөгөөр баталсан юм. Үүнээс Засаг даргын үйл ажиллагааны “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардалд 134.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад 443.1 тэрбум төгрөгийг зарцуулан, улсад 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэхээр болжээ. Иймд орон нутгийн удирдлагууд төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулах, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр бүх шатны төсвийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд ажиллах чиглэлийг баримтлах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.