images

Баян-Өлгий: Сагсай сумын сургуулийг Японы тусламжийн 225 мянган долларын хөрөнгөөр засварлана

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-12-19


   Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Нэгдүгээр дунд сургуулийг засварлахаар болсныг МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Энэ төслийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар нар гарын үсэг зурсан байна. Тус сургууль 1000 гаруй сурагч, 133 багш, ажилтантай бөгөөд одоогийн хичээлийн байр нь анх 1974 онд ашиглалтад орж, 2005 онд их засвар хийж байжээ. Япон улсын Засгийн газрын энэхүү хөтөлбөр нь Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх 23 дахь төсөл болж байна. Энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 225711 ам.доллар бөгөөд энэ хөрөнгөөр сургуулийн дээвэр, дотор засал, цахилгааны шугамыг засварлаж, агааржуулалтын системийг шинээр суурилуулан, дулааны шугам болон радиаторыг солих юм.

Гэрэл зургийг Сагсай сумын Фэйсбүүк хуудаснаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.