images

Европын холбооны ерөнхийлөгч Ши Жиньпинээс юу гуйв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-02


     Европын холбооны ерөнхийлөгч Шарль Мишэль өчигдөр Бээжин хотод БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа “Иргэдийн жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний үндсэн эрх” хэмээн хэлжээ. Ингэхдээ тус улсад өрнөөд буй жагсаал цуглааны тухайд онцгойлон дурдаагүй байна. Ши Жиньпин түүний хэлсэн үгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн талаар тус холбооны цахим хуудсанд мэдээлжээ. Мөн тус улсын Шинжаан Уйгарын өөртөө засах оронд өрнөөд буй үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд энэ талаар “Тус улсын дотоод хэрэгт оролцож буй явдал биш НҮБ-ын дүрмээр тохирсон үндсэн зарчмаа хадгалах, хамгаалахтай холбоотой асуудал тул энэ нь Хонконгод мөн хамаарна” хэмээн онцлон хэлжээ. Шарль Мишэль мөн Украинд өрнөөд буй Оросын түрэмгийллийн талаар дурдаж “Орос улс олон улсын хууль журмыг зөрчиж буй”-г онцлон тэмдлэглээд НҮБ-ын үндсэн дүрэмд хүндэтгэлтэй хандах талаар ОХУ-д нөлөөлж өгөхийг Ши Жиньпин даргаас хүссэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.