Японд амьдардаг монголчуудын тоо 20 жилд 5.9 дахин нэмэгджээ
Дэлхий дүүрэн монголчууд
2024-12-23
Монголын иргэд олноор суурьшин сурч, ажиллаж буй орнуудын нэг бол Япон билээ. Энэ оны зургаадугаар сарын 30-ны байдлаар тус улсад Монголын 20416 иргэн албан ёсоор оршин сууж байна. Тэдний 10148 (49.7) нь эрэгтэй, 10268 (50.3) нь эмэгтэй бөгөөд 30-аас доош насанд эрэгтэйчүүд, 30-аас дээш насанд эмэгтэйчүүд давамгайлж байгаа аж. Мөн тэдний 65 хувь буюу 13339 нь 20-40 настай гэнэ. Харин хамгийн олон нь буюу 23.1 хувь нь оюутан бол ур чадварын болон дадлагажигч ажилчин 18.5, ажлын визтэй оршин суугч 19.1, гэр бүлийн гишүүд 20.7, байнгын оршин суугч 7.5 хувийг эзэлдэг ажээ. Японд суугаа Монголын Элчин сайдын яамнаас гаргасан визийн төрлөөр нь дэлгэрүүлсэн судалгааг үзвэл, их сургуулийн багш 50, инженер 83, олон улсын харилцааны ажилтан 3898, асаргааны 93, соёл урлагийн 22, шашны дөрөв, урлагийн найм, тусгай ур чадварын 1104, дадлагажигч ажилтан 2671 байна. Хамгийн олон монгол амьдардаг газар нь Токио, Сайтама, Канагава, Аичи, Осака, Хоккайдо, Ибараки, Гүнма, Миэ, Хёого, Нийгата, Фүкүока аж. Сонирхуулахад, 2004 онд Монголын 3456 иргэн Японд байсан бол 20 жилийн хугацаанд 5.9 дахин нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.