images

Дарханы шинэ спорт цогцолборт 1024 бөх барилдана

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-12-24


   Улсын хэмжээнд барилгын ажил нь олон жил удааширсан биеийн тамир, спортын салбарын гурван байгууламжийг энэ онд ашиглалтад оруулсны нэг нь Дархан-Уул аймаг дахь 2200 хүний суудалтай спорт цогцолбор билээ. "Darkhan-United arena" хэмээх уг цогцолбор нь таван блок бүхий хоёр спорт заал, усан бассейн, бэлтгэлийн танхим, фитнесс заалтай бөгөөд ашиглалтад оруулснаас хойш сагсан бөмбөгийн дээд лиг, чөлөөт бөхийн олон улсын тэмцээнийг зохион байгуулаад байгаа юм. Тэгвэл энэ оны хамгийн олон оролцогчтой бөхийн барилдааныг тус цогцолборт хийхээр болсон байна. Дархан сумын 30 жилийн ойд зориулсан сумын цолтой болон залуу 1024 бөхийн уг барилдааны товыг зохион байгуулагчид удахгүй зарлах ажээ. Энэ цогцолборт мөн ирэх онд сагсан бөмбөгийн өсвөр, насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад, тус цогцолбор Монголын спортын салбарын “Бөртэ чоно-2024” наадмын оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгараад байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.