Буудлага спортын олон улсын холбооны салбар зөвлөлийг монгол эмэгтэй удирдана
Чихэнд чимэгтэй
2022-12-02
Египет улсын нийслэл Каир хотод Олон улсын буудлага спортын холбооны 70 дахь удаагийн их хурал болж өнгөрлөө. Тус хуралд манай улсаас Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий нарийн бичгийн дарга О.Энхсайхан, гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Допингийн эсрэг комиссийн гишүүн Н.Цогтсайхан нар оролцож байна. Хурлаар Олон улсын холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болж, зарим салбар зөвлөлүүдийн удирдлагыг томилов. Олон улсын буудлагын спортын төлөөөлөл, тамирчид дунд санал хураахад Италийн иргэн Лучано Росси 53 хүний саналаар сонгогдож, ерөнхий нарийн бичгийн даргаар Германы иргэн Вилли Грилл томилогджээ. Энэ үеэр Олон улсын буудлага спортын холбооны target sprint төрлийн салбар зөвлөлийн даргаар Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт тамирчин Д.Лхамсүрэнг сонгожээ. Тэрбээр ийнхүү тус албан тушаалд томилогдсон анхны монгол хүн боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.