images

Алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер олгов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-12-26


   Монгол улсын Боловсролын яам, Гадаад харилцааны яам, "Дэзэрэт" олон улсын байгууллагатай хамтран Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдын 95 сургуульд "Chromebook" брэндийн зөөврийн компьютер хүлээлгэн өглөө. Дэлхийн 190 гаруй улс оронд хүмүүнлэгийн тусламж, үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага манай улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, цахим сургуулийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн гэдгийг төслийнхөн мэдэгдэв. Үүнээс өмнө буюу энэ оны дөрөвдүгээр сард Архангай аймгийн 18, Ховд аймгийн 16, Баян-Өлгий аймгийн 12 сумын ерөнхий боловсролын сургуульд зөөврийн компьютер олгожээ. Мөн тус байгууллагаас өнгөрсөн сард гал түймэр болон байгалийн гамшигт өртсөн айл өрхөд үзүүлэх 100 багцыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хүлээлгэн өгсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.