images

Монголын уран нугараачид “Golden State Warriors” багийн тоглолтын нээлтэд нугарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-05


     Монголын уран нугараачид ирэх оны 1 дүгээр сарын 3-нд болох сагсан бөмбөгийн “Golden State Warriors”, Atlanta Hawks” багийн тоглолтыг нээнэ. “Golden State Warriors” багийнхан жил бүр Бэй Аэриад амьдардаг Ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Азийн өв соёлын үдэш”-ийг хийдэг аж. Иймд Сан Франциско хот дахь Монголын Ерөнхий консулын газраас спортоор дамжуулан улсынхаа өв соёлыг таниулахыг зорьжээ. Мөн Консулын газраас монголчуудаа үндэсний хувцсаа өмсөн, төрийн далбаагаа барьж ирэн тоглолт үзэхийг урилаа. Тэд монголчууддаа тоглолтын 100 ширхэг тасалбарыг хямдралтай үнээр худалдаалах бөгөөд дурсгалын фудволк өгөх гэнэ. Өмнө нь 2018 оны 12 дугаар сарын 13-нд “Boston Celtics”, Washington Wizards” багийн тоглолтын дундуур монголчууд морин хуур тоглож, цам харайн, ардын бүжигчид бүжиглэж байсан юм. Тус тоглолтыг Америк дахь Монголын элчин сайдын яамнаас “Монгол соёлын үдэш”-ийн хүрээнд санаачлан хийж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.