images

Баянхонгор аймагт энэ онд 2685 кг алтаар 857 гулдмай хийжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2024-12-27


   Баянхонгор аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дэргэдэх Үнэт металлын сорьц тогтоох лаборатори энэ онд 2685 кг үнэт металл хайлж, 857 ширхэг алтан гулдмай хийснийг МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. 2018 оноос үйл ажиллагаа явуулж буй баруун бүсийн уг лаборатори нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоёр лабораторийн нэг юм. Иргэд, ААН-ийн олборлосон алтыг хүлээж авч, сорьц тогтоож өгөх чиг үүрэгтэй лаборатори улсын хэмжээнд хоёр буйн нөгөө нь Дархан-Уул аймагт буй. Сонирхуулахад, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2018 онд 85 гулдмай буюу 79.6 кг алт худалдан авч байсан бол сүүлийн дөрвөн жил тус бүр дараалан доод тал нь 1.1 тонныг худалдан авч, 2018 оноос хойш нийт 6.6 тонн алт худалдан авчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.