Францын хүндэт харуулын хөгжимчин “Жалам хар” аялгууг тоглов
Чихэнд чимэгтэй
2022-12-05
Францын Хүндэт харуулын найрал хөгжмийн салааны үлээвэр хөгжимчин Рэну Нина Парис дахь Монголын Элчин сайдын яаманд ирэх 2 дугаар сард Монголд хийх сургалтын төслөө танилцуулан сурталчлах тоглолтоо хийлээ. Энэ үеэр Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Жалам хар” болон Ж.Бизе, Ж.Рамеу, С.Дебусси нарын аялгууг тоглосон байна. Хөгжимчин Рэну Нина өөрийн санаачилгаар Монгол улсын консерваторт үлээвэр хөгжмийн мастеркласс сургалт хийхээр болсон юм. Түүний сурталчлах тоглолтод Булонь-Биянкур хотын Консерваторын багш, хөгжимчин Марин Ваяс, Терри Ваяс, Францын хүндэт харуулын найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин Жером Вуасан нар оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.