Мөсөн тэшүүрийн уралдаанд Хөвсгөлийн хүүхдүүд дэд байр эзэллээ
Хөдөөгийн баясгалан
2024-12-30
Монголын тэшүүрийн холбооноос өнгөрөгч долоо хоногт Хандгайтын мөсөн гулгуурын талбайд зохион байгуулсан мөсөн тэшүүрийн уралдаанд Хөвсгөлийн хүүхдүүд дэд байр эзэллээ. Тэмцээнд Улаанбаатар хотын есөн дүүрэг болон орон нутгуудаас баг тамирчид ирж оролцон, таван насны ангиллаар ойрын буюу 300 метр, холын буюу 500 метр зайд өрсөлджээ. Үүнээс Хөвсгөл аймгийн Хатгал сумын сурагчид биеийн тамирын багш, ОУХМ Г.Батмагнайгийн удирдлага дор анх удаа оролцож, дэд байр эзэлсэн байна. Хатгалын сурагчдаас 17-оос дээш насны ангилалд Л.Минжин мөнгө, Б.Сэржмятав хүрэл, 13-14 насны ангилалд Ж.Өсөхбаяр мөнгө, Л.Ану-Үжин хүрэл, Баттүвшин хүрэл, 11-12 насны ангилалд Жавхлантөгс алт, Г.Чингис мөнгө, 9-10 насны ангилалд Э.Энгүүн алт, Б.Сүндарь хүрэл, 7-8 насны ангилалд Б.Аялгуу-Эрдэнэ мөнгө, Т.Цэнгүүн хүрэл медаль тус тус хүртжээ. Сонирхуулахад, 9-10 насны ангилалд алтан медаль хүртсэн Э.Энгүүн нь Улаан тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү бөгөөд 300 метрийн зайг 32.52 секундэд туулсан бол 500 метрийн зайг 53.19 секундэд туулан өмнө нь өөрийн тогтоосон дээд амжилтаа хоёр секундээр ахиулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.