Бүх суманд интернэт хурдыг 10 дахин өсгөнө
Хөдөөгийн баясгалан
2025-01-02
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 онд хийх онцлох 10 ажлаа тоймлон шинэ оны босгон дээр олон нийтэд танилцуулсан билээ. Энэ дундаас Монголын бүх суманд интернэтийн хурдыг 10 дахин өсгөхөө амлаж, үүнийг бодит болгохын тулд “Дижитал аймаг-Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрд хэрэгжүүлнэ гэжээ. Уг ажил нь орон нутагт, суманд амьдарч буй иргэд, хүүхдүүд, төрийн албан хаагч болон хувийн аж ахуй эрхлэгчдийн хувьд онцлох бүтээн байгуулалт болох нь дамжиггүй. Мөн алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулах, 5G сүлжээ нэвтрүүлэх, үүнээс гадна төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлэх, Үндэсний блокчейн технологийг хөгжүүлэх, дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүс байгуулах, кибер аюулгүй байдлыг чадавхыг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэх, инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулах томоохон ажлуудыг танилцуулжээ. Сонирхуулахад, өнгөрсөн онд манай улсын үндэсний хиймэл дагуул хөөргөх бэлтгэл ажил хангагдаж, Төрийн байгууллагууд албан бичгээ И-Монгол аппликейшнээр дамжуулан 100 хувь цахимаар солилцох боломж бүрдэж, Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Аpple рау олон улсын төлбөр тооцооны системд Монголд нэвтэрсэн зэрэг олон ажлууд өрнөсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.