images

Шинэ оны эхний өдөр Завхан аймагт -48 хэм хүрлээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-03


   Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Завхан аймгийн Отгон суманд өнгөрөгч оны 12 дугаар сарын 11-ний шөнө -42 хэмд хүрч, өвөл эхэлснээс хойшхи хамгийн хүйтэн температураар бүртгэгдэж байв. Тэгвэл 2025 он гарсан эхний шөнө Завханы есөн суманд -40-өөс дээш градус хүйтэн хоносон талаар МОНЦАМЭ агентлагийн Завхан аймаг дахь сурвалжлагч мэдээллээ. Энэ дундаас хамгийн хүйтэн нь -48 хэмтэй Отгон суманд байсан бол Тэс суманд -45, Түдэвтэй суманд -44 хэмийн агаарын үнэмлэхүй бага температуртай байв. Түүнчлэн Дөрвөлжин, Завханмандал, Баянхайрхан зэрэг найманд суманд -32-оос дээш хэмийн хүйтэн хоножээ. Харин хамгийн бага хасах температуртай нь Эрдэнэхайрхан, Цагаанчулуут сум байсан бөгөөд шөнөдөө -22 хэм хүрснийг тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Сонирхуулахад, Монголын хамгийн хүйтэн цэгийн нэг гэгддэг Отгонтэнгэр уулын өвөрт оршдог Отгон суманд өвлийн улиралын ихэнх хугацаанд цаг агаарын хэм -40-өөс дээш хүрч, хүйтэрдэг билээ. Энэ удаагийнхаас давж хүйтэрсэн нь 2020 оны 12 дугаар сарын 28-29-ний шилжих шөнө -49 хэм хүрч байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.