Өмнөговь аймагт нүүдлийн номын сан ажиллав
Чихэнд чимэгтэй
2022-12-05
Өмнөговь аймгийн Төв номын сангаас нүүдлийн номын сангийн үйлчилгээг хэрэгжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд албан байгууллага болон Даланзадгад сумын гурван цэцэрлэгийн 138 хүүхдүүдийг урилгатай үйлчилгээнд хамруулан зурагт номуудыг танилцуулсан байна. Мөн Цогтцэций суманд нүүдлийн номын сангийн үйлчилгээг 357 иргэнд үзүүлжээ. Түүнчлэн Байгалийн болон түүхийн музейд "Тэнгэрийн бичиг" монгол уран бичлэгийн үзэсгэлэн зохион байгуулж 22 сурагч бүтээлээрээ оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.