images

Төв аймагт электрон тамхи худалдахыг хориглолоо

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-03


   Төв аймагт энэ сарын 1-нээс электрон тамхи худалдаалахыг хориглолоо. Аймгийн засаг дарга үүнтэй холбоотой захирамжийг 2023 онд гаргаж байсан боловч өнгөрөгч онд 50 гаруй гомдол мэдээлэл эцэг эхчүүдээс сургуулийн захиргаа, сум аймгийн ЗДТГ-т ирүүлээд байжээ. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 сургуулийн 1000 орчим хүүхэд байнгын электрон тамхи хэрэглэдэг гэх судалгаа гарсан бөгөөд өдөрт 100 орчим электрон тамхийг хурааж авч байгааг сургуулиудын зүгээс мэдүүлээд байгаа ажээ. Иймд удаа дараагийн хүсэлтэд үндэслэн ЗДТГ-аас өнгөрөгч онд ажлын хэсэг гаргаж, 27 суманд хяналт шалгалт явуулж, хууль тогтоомж зөрчсөн зарим дэлгүүрүүдэд арга хэмжээг авч, улмаар харилцан зөвшилцөж, аймгийн хэмжээнд худалдан борлуулахгүй болсныг албан ёсоор мэдэгдсэн байна. Засаг даргын байгуулсан уг ажлын хэсэг цаашид Тамхины хяналтын тухай хууль болон Засаг даргын 2023 оны “Электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” А/312 дугаар захирамжийг хэрэгжүүлэн ажиллах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.