Инновацийн чиглэлээр хамтарсан 9 баг 20 сая төгрөгийн тэтгэлэг авчээ
Чихэнд чимэгтэй
2022-12-05
Энэ онд нийслэл, 21 аймагт шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлүүд байгуулагдаж Боловсролын газруудыг Боловсрол, шинжлэх ухааны газар болгон өөрчилсөн билээ. Эдгээр орон нутгийн газрууд хамтарч анхны хөтөлбөрөө “MonX” нэртэйгээр зохион байгуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд нийт 52 сургалт зохион байгуулж, 1000 гаруй иргэнд хүрч ажилласан байна. Сонгон шалгаруулалт явуулахад 251 төслийн санал хүлээн авч, 19 баг эцсийн шалгаруулалтад оролцсоноос 9 багт тус бүр 20 сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Иргэдийн инновацийг дэмжих “MonX” хөтөлбөр нь өөрийн болон бусдын бүтээж, хэрэгжүүлж байгаа технологи, инновацийг хуулийн хүрээнд оновчтой ашиглах соёлыг бүрдүүлэхэд зориулагджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.