images

Хөвсгөлийн алба хаагчид сар бүрийн эхний долоо хоногт монгол дээл өмсөнө

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-06


   Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар сар болгоны эхний долоо хоногт үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалгыг өнгөрсөн оны сүүлээр гаргажээ. Энэ уриалгад аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Татварын газрын алба хаагчид эхнээсээ нэгдэн, шинэ оны эхний даваа гарагийг үндэсний хувцсаа өмсөж эхлүүлсэн байна. Засаг дарга Л.Төмөрбаатар "Монголын ард түмэн цагаан сар, үндэсний баяр наадам зэрэг баяр ёслолын үеэр үндэсний дээл, хувцсаараа гоёдог хэдий ч энгийн үед дээл өмсөх нь ховор байдаг. Тиймээс хүүхэд, залуучуудад үндэсний хувцсаа өмсөж хэвшүүлэх, хэрэглээ болгох, соёлын үнэт зүйлээ хадгалж хамгаалах, өв соёлоо уламжлуулах зорилгоор ийм уриалга гаргасан" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.