Төрийн банкны мэдээллийн аюулгүй байдал олон улсын стандартыг хангалаа
Чихэнд чимэгтэй
2025-01-07
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын ISO/IEC27001:2022 стандартыг нэвтрүүлсэн сертификатаа энэ сарын 3-ны өдөр гардан авчээ. Ингэснээр харилцагчийнхаа мэдээллийн нууцлалыг хангах, эрсдэлийг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлын хуулийн хэрэгжилтийг хангах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Төрийн банкны энэхүү стандартын хэрэгжилтийг Энэтхэг улсад бүртгэлтэй эрх бүхий байгууллага болох SIS Certification PVT компани болон Үндэсний итгэмжлэлийн төвд итгэмжлэгдсэн "Эй Би Эс сертификейшн" компани давхар баталгаажуулснаараа онцлогтой ажээ. Үндэсний итгэмжлэлийн төв нь энэхүү стандартаар итгэмжлэлийн хүрээгээ 2024 оны 12 дугаар сараас эхлэн өргөтгөж байгаа бөгөөд Төрийн банкинд олгосон дотоодын стандартын гэрчилгээ нь олон улсад хүчин төгөлдөр хүлээн зөвшөөрөгдөх Монгол улсын анхны гэрчилгээ болж байгаа юм. Сертификат гардуулах арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, стандартын баталгаажуулалтын аудитын үйлчилгээ үзүүлсэн "Эй Би Эс сертификейшн" компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.