images

Малын дайвраас арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-05


     Малын дайвраас “For you” нэрийн арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж авчээ. Тухайлбал ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа хөгжлийн төвийн "Микро ворлд" компани нь 80 хувийн малын дайвар болох түүхий эдээр тус бүтээгдэхүүнийг гаргаж авах технологи нэвтрүүлсэн байна. Уг компани нь 2020 онд байгуулагдаж, жилийн дараагаас Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт элсэж байжээ. Тэрээр энэ онд явуулсан үйл ажиллагаагаа дүгнэж, харьяа яаманд бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Тус нэрийн бүтээгдэхүүний орцод пробиотик идэвхтэй бактери, ихэс, эмийн ургамал зэргийг ашигласан бөгөөд хайрст үлд, экзем, тууралт ихээр гардаг, идээт үрэвсэлтэй, арьс цайх өвчтэй хүмүүс түлхүү хэрэглэх заалттай гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.