images

Бэлчээрийн 99 худаг гаргаж, отрын долоон худгийг засжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-08


  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд өчигдөр болсон “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн удирдах хорооны хурлаар дараах үр дүнг танилцууллаа. Төслийн хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад 2022 оноос хойш хоёр жилийн хугацаанд бэлчээрийн 99 худаг гаргаж, отрын долоон худгийг засварлажээ. Мөн 1604 га талбайд татмын ойжуулалт хийн нөхөн сэргээж, онцгой үед ашиглах өвс, тэжээлийн 45 агуулах барьж байгуулан засварлажээ. Өнгөрсөн онд гэхэд уг аймгуудын нийт 900 га талбайд 940 мянган мод тарьж ургуулсан байна. Энэ ажлыг Байгаль орчин,  уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийжээ. Сонирхуулахад, татам гэдэг нь голын эрэг ширэгтэй хэсгээс хуурай газар хүртэлх хэсгийг хэлдэг бөгөөд тэр газрыг хашаалж хамгаалснаар усны эх хөндөгдөхөөс сэргийлж, тухайн хэсэгт мод тарьж ургуулах таатай нөхцөл бүрддэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.