“Түмэн тэмээний баяр-2025” ирэх сард товлогдлоо
Хөдөөгийн баясгалан
2025-01-08
Уламжлалт “Түмэн тэмээний баяр” Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо ирэх сарын 1-3-ны өдрүүдэд болохоор товлогдлоо. 26 дахь жилдээ зохион байгуулах гэж буй тус баярын үеэр хурдан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа, тэмээтэй сайхан хос, сайхан ингэ, шилмэл буур шалгаруулах уралдаан болно. Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн тэмээн сүрэг 160 мянга буюу 16 түмд хүрсэн тул “16 түмэн тэмээний баяр” хийж, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Төв, Дорноговь зэрэг долоон аймгийн тэмээчид ирж оролцож байв. Тэмээний баяр нь олон улсад тогтвортой аялал жуулчлалын үлгэр жишээ загвар хэмээн өндрөөр үнэлэгддэг байна. Манай улс 2016 онд “Түмэн тэмээний баяр”-аар 1108 тэмээ уралдуулан бүгдийг нь барианд оруулснаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Хөх сувд-2025” мөсний баярыг ирэх сарын 13-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулахаар баталжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.