Солонгосын эрүүл мэндийн байгууллагын туршлагаас судлав
Чихэнд чимэгтэй
2022-12-05
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өчигдөр Солонгос улсад ажиллаж, эрүүл мэндийн HIRA агентлаг болон “ILSAN” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ. HIRA агентлаг нь Эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирдэг нэхэмжлэлд хөндлөнгийн хяналт тавьдаг бол “ILSAN” эмнэлэг нь зардлын тооцоог нь гаргадаг ажээ. Мөн эдгээр байгууллагууд нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой бодлогын өөрчлөлт хийхэд шаардлагатай датаг бэлтгэж, нийтдээ 80000 гаруй эрүүл мэндийн байгууллагын нэхэмжлэлд хяналтын үйл ажиллагаа хийж даатгалаас санхүүжилт авах эрхийг нээдэг байна. Түүнчлэн Солонгос улсад гадаадаас ирсэн эмчлүүлэгчийг оношилж, хагалгаа хийж байгаа болон гадаадад явж буй эмч нарт энэ байгууллагаар бүртгүүлж явдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.