Монголын лигийн аварга хоккейчид АНУ-ын багтай нөхөрсөг тоглолт хийж хожив
Хөдөөгийн баясгалан
2025-01-09
Дархан-Уул аймгийн шайбтай хоккейн “Дархан” багийн тамирчид АНУ-ын Пенсильвани мужийн “Аll Star Outreach” багийг талбайдаа урьж нөхөрсөг тоглолт хийлээ. Өнөөдөр явагдсан тус тоглолт “Дархан” багийн 12:3 харьцаатай ялалтаар өндөрлөсөн байна. 2023-2024 оны лигийн аваргын цомын эзэн болсон тус багийн тамирчид Узбекистан улсад болох U18 Азийн аварга, Кувейт улсад болох дэлхийн аваргын IV дивизионы тэмцээнд оролцоно. Дархан хотод 2020 онд олон улсын стандартад нийцсэн хоккейн талбайг байгуулсан бөгөөд тус аймаг хоккейн спортыг бусад аймгаас илүү идэвхтэй хөгжүүлж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.