Баянхонгор: Шинэ амбулаторид нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж олгоно
Хөдөөгийн баясгалан
2025-01-10
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ийн Монгол дах суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар өчигдөр Баянхонгор аймагт ажиллалаа. ДЭМБ-аас аймгийн шинэ амбулаторийн тоног төхөөрөмжийн хангамжид дэмжлэг үзүүлэх, сүрьеэгийн оношлогооны шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтойгоо суурин төлөөлөгч энэ үеэр мэдэгджээ. Харин Эрүүл мэндийн яам шинэ амбулаторийг тохижуулахад нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж олгохоор болов. Баянхонгор аймаг энэ онд орон нутгийн хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулахаар шийдвэрлэжээ. Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн хоёр давхар барилгыг шинэчлэх ажил 2020 онд улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхэлж, 2024 оны жилийн эцсээр улсын комисс ашиглалтад хүлээн авсан юм. Улмаар ирэх зургаадугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор амбулаторийн тохижилтын ажил үлдээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.