Ховдын Булганыхан өөрсдийн хэрэгцээг бүрэн хангах дулааны станцтай болжээ
Хөдөөгийн баясгалан
2025-01-13
Ховд аймгийн Булган суманд өнгөрөгч онд барьсан 20мВт-ын хүчин чадал бүхий "Булган дулааны станц" иргэдээ дулаан, цахилгаанаар хангаж эхэллээ. Хувийн хэвшлийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан энэ станц нь сумынхаа хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй өөр дахин нэг сумыг дулаанаар хангах боломжтой юм. Монгол улсын баруун хязгаар болсон Булган сум нь 10 мянга гаруй хүн амтай бөгөөд өмнө нь 2мВт-ын хүчин чадалтай гурван зуухаар халаалтын асуудлаа шийддэг байсан ч хангалттай хэмжээний дулаан үйлдвэрлэж чадахгүйгээс хүчин чадал нь хүрэлцэхгүй байжээ. Өнөөдрийн байдлаар сумын дулааны нийт хэрэгцээ 10 мВт орчим болсон бөгөөд шинэ станц баригдсанаар 131 аж ахуйн нэгж, байгууллага, 30 гаруй айл өрхийн 223 мянган м3 талбайг дулаанаар хангадаг болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.