images

Өмнөговь, Дундговь аймаг БНСУ-ын их сургуультай хамтарна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-13


   Өмнөд Солонгосын муж, хот, их дээд сургуулиуд сүүлийн жилүүдэд Монголын нийслэлээс гадна 21 аймагтай хамтран ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах сонирхолтой болжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд, тус улсын их сургуулиудаас дээгүүрт ордог Кёнги мужийн Шинхан их сургууль Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан байна. Тус сургууль монгол хүүхдүүдийг сурагч солилцоо, оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, ажиллангаа сурах тэтгэлэг олгох зэрэг боломжоор хангахаа мэдэгдэхийн зэрэгцээ Өмнөговь аймагт түргэн тусламжийн машин буцалтгүй тусламжаар олгохоо мэдэгдсэн байна. Мөн Шинхан сургууль Дундговь аймагтай санамж бичиг байгуулан 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн 3-5 жилийн хугацаанд бакалавр, магистр, докторантурт суралцах хүсэлтэй оюутнуудыг 50 хувийн тэтгэлгээр суралцуулах, сурагч солилцоог зохион байгуулах, багш, эмч, төрийн албан хаагч, хөдөө аж ахуйн салбарын малчин, газар тариалан, хувийн хэвшил болон бусад салбарынхныг туршлага судлуулах, соёлын солилцоо хийхээр тогтжээ. Тус сургуульд 2000 гаруй гадаад оюутнууд байдгийн 1000 гаруй нь Монголын иргэд юм. Шинхан их сургууль олон улс, тэр дундаа манай улсад сайн үйлсийн аян, тусламжийн арга хэмжээг 15 жил хэрэгжүүлж байгаа аж.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.