Баянхонгор: Хот тохижилтын ажилчдын цалин 70 хувиар нэмэгдлээ
Хөдөөгийн баясгалан
2025-01-15
Улаанбаатар хотын тохижилт, үйлчилгээний газрын ажилтнуудын цалин өнгөрсөн оны зургаадугаар сараас 1000 доллар буюу 3.5 сая төгрөг болсон билээ. Тэгвэл шинэ он гарснаар Баянхонгор аймгийн хот тохижилт, үйлчилгээний газрын ажилчдын орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 70 хувиар нэмэгджээ. Энэхүү шийдвэрийг Баянхонгор сумын ИТХ-аас гаргаж, энэ сарын 3-ны өдөр Баянхонгор сумын Засаг дарга М.Насанбат захирамжилснаар хэрэгжиж эхлэв. Баянхонгор сумын иргэдийн төлөөлөгчид энэ оныг "Хот тохижилт-Хотын соёл"-ыг дэмжих жил болгон зарласан бөгөөд орон нутагтаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон ажил төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.