images

Токиогийн “Их дуулга” тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-05


     Олон улсын жүдо бөхийн холбооны “Токио Их дуулга” тэмцээнээс манай тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 килограммын жинд ОУХМ Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 килограммын жинд Ё.Басхүү нар хүрэл медалийн эзэн болов. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Х.Болбаатараар удирдуулсан 13 тамирчин оролцсон юм. Харин медалийн чансаагаар 39 медальтай японы шигшээ баг тэргүүлж, таван медальтай Өмнөд Солонгосын баг удаалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.