Монгол циркчид Францад болсон тэмцээнээс мөнгөн цом хүртэв
Чихэнд чимэгтэй
2022-12-06
Монголын акробат академийн циркчдийн “Есөн өрлөг” хамтлаг Францын Гренобль хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн цом хүртжээ. 15 орны 60 гаруй уран бүтээлч уг наадамд оролцсон байна. “Есөн өрлөг” хамтлаг нь анх 2012 онд энэ наадмаас алтан цомыг эх орондоо авчирч байсан бөгөөд өдгөө 10 жилийн дараа тус наадмын хос цомтой болж байгаа ажээ. Хамтлагийн үзүүлбэрийн ерөнхий найруулагчаар Б.Золбаяр, бүжиг дэглээчээр А.Батхүү, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат нар ажилласан байна. Энэ хамтлаг өмнө нь Франц, Итали, Болгар улсад болсон олон улсын циркчдийн дөрвөн наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.