Цэргүүд музей үзэв
Чихэнд чимэгтэй
2022-12-06
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн музейтэй танилцаж, түүх, соёлын дурсгалт, түүхэн олдворуудыг үзэж сонирхжээ. Тус музейд 4000 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгыг дэлгэснээс Өмнөговь аймгийн нутгаас олдсон 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий олдворууд, уран дархчуудын урлаж бүтээсэн мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны эдлэл, хөгжмийн зэмсгүүд гэхчлэн ховор нандин бүтээлүүд байдаг. Хугацаат цэргийн алба хаагчид мөн драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза” наадамд тэргүүн байр эзэлсэн Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамт олны “Эр хүн болгож өгөөч” жүжгийг үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.