images

Сэтгүүл зүйн оюутнуудын наадам шилдгүүдээ шалгаруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-06


     Сэтгүүл зүйн оюутнуудын 12 дахь удаагийн “Алтан үзэг” улсын наадамд долоон их, дээд сургуулийн 400 гаруй оюутан 208 бүтээлээр өрсөлджээ. Тэмцээний төрөл тус бүрд шилдэг гурван байрыг шалгаруулж, Гран-При шагналт нэг бүтээлийг тодруулсан байна. Мөн хамтрагч байгууллагуудаас шилдэг бүтээлүүдийг шалгаруулан нэрэмжит шагналаа гардуулжээ. Нийслэлийн засаг даргын тамгын газраас жил бүр тус наадмыг дэмжин оролцдог бөгөөд энэ жил зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдэд чиглэсэн “Шар дарцаг” аяны хүрээнд оюутнуудаас бүтээл хүлээн авч шалгаруулжээ.

    Хүмүүнлэгийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимээс Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, МУИС болон МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулдаг тус наадам уламжлал ёсоор нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг, нийгмийн реклам, мультимедиа нийтлэл гэсэн таван төрлөөр болж өндөрлөсөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.