images

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярьжээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-02-06


   Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерештэй өнгөрөгч ням гарагт утсаар ярьжээ. Талууд 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх бага хурлын 17 дугаар чуулганы бэлтгэл ажил болон Монгол улс, НҮБ-ын хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцсан байна. 2025 онд НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буйг сайд Б.Батцэцэг дурдаад Монгол улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулахаа илэрхийлжээ. Улаанбаатар хотод болох 17 дугаар чуулганыг эх орондоо зохион байгуулах бэлтгэл ажилд өндөр ач холбогдол өгч буйг тэрбээр онцлохын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг уг чуулганд оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. А.Гутерреш Гадаад харилцааны сайдад талархал илэрхийлж, 17 дугаар чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажилд амжилт хүсээд Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ирж буй могой жилийн Сар шинийн мэндчилгээг уламжлахыг хүсчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.