Хоёр дахь удаагаа ЭЕШ өгөх гэж буй сурагчдад зориулан МУИС-ийн багш нар хичээл бэлджээ
Чихэнд чимэгтэй
2022-12-07
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалаар “Оюутан элсүүлэх журам”-д өөрчлөлт оруулж Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авахаар болсон билээ. Тэгвэл энэ оны хоёр дахь шалгалт 12 дугаар сарын 16-19-нд улсын хэмжээнд болох гэж байна. Иймээс МУИС-ийн багш нар Боловсролын үнэлгээний төвөөс хийсэн судалгаанд үндэслэн сурагчдад зориулсан 50 видео хичээл бэлджээ. Энэ нь Элсэлтийн ерөнхий шалгалт авдаг нийт арван хичээл тус бүр дээр тав таван хичээл бэлдсэн гэсэн үг юм. Энэ удаагийн ЭЕШ-д зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийг 2022 түүнээс өмнөх онд төгссөн шалгуулагчид орно. Энэ шалгалт сурагчдад өмнөх шалгалтын оноогоо ахиулах, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дахин олгож буйгаараа онцлог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.