Мал тооллого эхэллээ
Чихэнд чимэгтэй
2022-12-07
2022 оны мал тооллого улс орон даяар өнөөдрөөс эхэлж, 10 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Тооллогын эхний шатанд бод малыг тоолох бөгөөд өрх нэг бүрийн малыг тоолж бүртгэлжүүлэхэд малчид биеэр байлцан оролцох шаардлагатай ажээ. Мөн мал тооллогын ажлын хэсгийн маршрут, зураглалыг төлөвлөж, унааны асуудал болон бензин шатахуунаа нөөцөлж бэлдэхийг аймаг, сумдын удирдлагууд үүрэг болгосон байна. Улсын мал тооллогыг 1961 оноос жил бүр зохион байгуулж иржээ. Улсын хэмжээнд өнгөрсөн жил 67.3 сая толгой мал тоологдож, Хөвсгөл аймаг малын тоогоор тэргүүлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.