Денверийн амьтны хүрээлэнгийн ханан дээр монгол аргаль "амилав"
Чихэнд чимэгтэй
2022-12-07
АНУ-ын Колорадо мужийн Денверийн амьтны хүрээлэнгээс “Denver zoo-Art mural” төслийг хэрэгжүүлдэг. Энэ төсөл 2000 онд Монголд, 2008 онд Перуд, 2010 онд Хойд Америкт, 2011 онд Вьетнамд хэрэгжжээ. Тэгвэл өнгөрсөн 11 дүгээр сард Денвер хотын урлагийн долоо хоногийг тохиолдуулан дээрх дөрвөн орны зураачдыг урьж амьтны хүрээлэнгийн дотор ханан дээр зураг зуруулжээ. Монголоос зураач М.Цогтсайхан оролцож Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын заагт орших Их нартын байгалийн нөөц газарт байдаг амьтдыг зурсан байна. Говийн аргалийн тархац нутгийн зүүн хойд хил болох Их нартыг 1996 оны УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар болгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.