АНУ-ын 14 мужийн “Starbucks” байгальд ээлтэй аяга хэрэглэж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2025-02-20
АНУ-ын “Starbucks” компани хуванцар аягыг халж байгаагаа мэдэгдэв. “Fox News”-ийн мэдээлснээр, тус байгууллага өнгөрсөн 11-ний өдрөөс эхлэн Калифорниа, Вашингтон, Хавай зэрэг 14 мужийн 580 салбарт байгалийн гаралтай тааран эдээр хийсэн аяга ашиглаж эхэлсэн байна. Энэ нь хуванцар аяганаас ялгаатай нь байгальд ээлтэй, газрын хөрсөнд амархан задарч бордоо болдог тул орчныг бохирдуулахгүй давуу талтай юм. Энэ тухайд “Starbucks”-ийн төлөөний хүн "Нэг удаагийн хэрэглээний хуванцар аяганы хог хаягдлыг багасгах хүчин чармайлт гаргаж, байгальд бордоо болдог аягыг бүтээж, 14 мужид нэвтрүүлээд байна” гэжээ. Улмаар 2030 он гэхэд уг аягыг дахин ашиглах боломжтой болгохоор зорьж байгаагаа онцолсон байна. Энэ удаад танилцуулсан аяга нь тунгалаг цагаан өнгөтэй, ундааны төрлөөс хамаарч хавтгай болон бөөрөнхий хоёр янзын таглаа хэрэглэж болох аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.